Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

РАГЧАА Бямбажавын
РАГЧАА Бямбажавын /1915-1996/ Говь-Алтай аймгийн Цээл сум. АУДэС-ийн багш байхдаа Хүний гавъяат эмч /1971-07-02. №133/. 1927 оноос хошууны бага сургууль, Улиастайн дунд сургууль, Улаанбаатарт хоршооны сургууль, ЗХУ /хуучин нэрээр/-д цэргийн дунд сургууль, Улаанбаатарт нам, улсын төв сургууль, 1947 онд МУИС-ийг тус тус дүүргэжээ. 1953 онд анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалсан бөгөөд 1961 онд Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, эрдэм шинжилгээний бүтээлүүдээр нь 1978 онд анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг олгожээ. Профессор цол 1965 онд хүртжээ. 1930 оноос Говь-Алтай аймгийн Цээл сумын бага сургуульд багш, хоршоонд нягтлан бодогч, ардын цэрэгт сургагч, орчуулагч зэрэг алба ажлыг 50 гаруй жил хашсаны 40 илүүд нь АУДэС-д багш, дотрын тэнхмийн эрхлэгчээр ажилласан байна. Багшлангаа төв больниц, Улсын клиникийн төв эмнэлэгт эмч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, ерөнхий зөвлөхөөр ажиллажээ. Эмчилгээний олон шинэ аргыг практикт нэвтрүүлсэн нь үр дүнтэй болжээ. Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчин байжээ. “Таван салааны навчаар ходоодны шархлааг эмчилсэн үр дүн”, “Жирэмсний үеийн цус багасалтыг витамин В12-оор эмчилсэн нь” зэрэг эрдэм шинжилгээ, сургалт, сурталчилгааны олон ном, сурах бичиг, өгүүлэл туурвижээ. Эмнэлгийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалахад их хувь нэмэр оруулсан эрдэмтэн, багш тэрбээр АИХ-ын депутат, Монголын эмч нарын нийгэмлэгийн даргаар сонгогдон ажиллаж, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын болон ялалтын ойн медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats