Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНЖАВ Гомбын
ЦЭРЭНЖАВ Гомбын /1905-1975/ Сэлэнгэ аймгийн Ерөө сум. Цэргийн төв эмнэлгийн их эмч байхдаа Хүний гавъяат эмч /1971-03-12. №71/. Багадаа орос худалдаачдын ар өвөрт гүйж хэр чадлын хэрээр туслаж байхдаа сурсан орос хэлнийхээ ачаар 14 настай өнчин хөвгүүн 1919 онд нийслэл Хүрээнд ирж орос бага сургуульд орж 1922 онд төгсчээ. 1925 онд Хараагийн сангийн аж ахуй байгуулагдахад орос хэлтэй, бичиг үсгээр хэний ч дор орохооргүй хэмээн үнэлж нярваар авчээ. Тэнд гурван жил ажиллаж 22 нас хүрч, 1928 онд цэргийн албанд татагдан эмнэлгийн албаны зааварлагчийн дамжаанд суралцаж төгсөөд нэгдүгээр морьт дивизийн хоёрдугаар морин хороонд хүний бага эмчээр томилогдон очжээ. Дарьгангын зах хязгаар нутагт түүнээс өөр боловсон эмнэлгийн хүнгүй байжээ. Цэргээс гадуур энгийн малчин ардууд үзүүлж, эмчлүүлж байжээ. 1940 онд ЗХУ /хуучин нэрээр/-д Ленинградын цэргийн хүн эмнэлгийн академид очиж 4 жил суралцаж 1944 онд төгсөөд эх орондоо ирж наймдугаар дивизийн 22 дугаар морьт хороонд хүн эмнэлгийн албаны даргаар, 1945 онд Баянтүмэнгийн госпиталийн даргаар ажиллаж дайнд шархдагсдыг эмчилж байжээ. Энх цагт цэргийн байгууллагад ажиллаж, Сүхбаатарын одон, Цэргийн гавъяаны улаан туг, “Алтан гадас” одонгоор тус бүр хоёр удаа мөн Цэргийн гавъяаны одон, Цэргийн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats