Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАШ Шагдарын
ДАШ Шагдарын /1910-1981/. Оросын Буриадын нутагт төржээ. Дорнод аймгийн больницын их эмч байхдаа Хүний гавьяат эмч /1960-12-22. №202/. Улаанбаатар хотод соёл гэгээрлийн ажилтны нэг жилийн сургуульд суралцаж 1931 онд төгсөөд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын бага сургуулийн захирлаар хоёр жил ажиллажээ. Тэндээс цэрэгт ирж цэргийн эм бэлтгэлийн газрын дарга, сургагч А.А.Гринбергийн туслах болжээ. Улмаар Ленинградын цэргийн эмнэлгийн сургуульд суралцан 1939 онд төгсөж ирээд Халхын голын байлдаанд цэргийн эмнэлгүүдийг эм хэрэгслээр хангаж оролцсон байна. 1940-1944 онд ахин ЗХУ-д /хуучин нэрээр/ Цэргийн хүн эмнэлгийн академид суралцаж төгсчээ. 1945 оны чөлөөлөх дайнд оролцож хүнд шархтанг онгоцоор Баянтүмэнгийн, арай хөнгөвтрийг Сайншандын цэргийн эмнэлгүүдэд хүргэж гайгүйг нь өөрөө эмчилж явжээ. Дайны дараа бригадын эмнэлгийн албаны даргаар дэвшин ажиллаж байгаад 1947 оноос  хөдөөгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах ажилд шилжиж Өмнөговь аймаг, Улаанбаатар хотын ариун цэвэр, халдвар судлалын станц, Булган аймагт ерөнхий эмч, Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газрын дарга, больницын их эмчээр ажилласан байна. Хөдөө орон нутагт амбулаторийн үзлэг хийх, өвчтөнг эмчлэх, дуудлагад явах, сумдын эмнэлгийн ажлыг шалгаж зааварчлах, багийн сувилагчдын сургалтад хичээл заах зэргээр эрүүл мэндийн бүхий л ажлыг хийж байжээ. МАХН-ын XII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats