Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАГЗМАА Лэгдэнгийн
ДАГЗМАА Лэгдэнгийн /1915-1989/. Оросын Буриадын Мухар шивэртийн аймагт төрсөн. Төв больницын мэдрэлийн их эмч байхдаа Хүний гавьяат эмч /1960-10-22. №202/. Эмэгтэй. Сэхээтний энэ охин ЗХУ-ын /хуучин нэрээр/ Эрхүү хотод 1930 онд дунд сургуулийн долдугаар анги, 1932-1938 онд Омск хотын хүн эмнэлгийн дээд сургууль төгсч хүний их эмч мэргэжилтэй болжээ. 1930-1932 онд Улаанбаатар хотод хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш, 1938 онд улсын төв больницын дотрын тасагт эмчээр хэсэг зуурхан ажиллаад, Хий судлал /сэтгэл мэдрэл/-ын больницод 1945 он хүртэл их эмч, 1945-1950 онд Төв эмнэлгийн мэдрэлийн тасагт их эмч, 1950-1952 онд Сэтгэл мэдрэлийн больницын ерөнхий эмч, 1952-1974 онд Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлэг, Улсын клиникийн төв эмнэлэгт мэдрэлийн эмч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Ажиллангаа МУИС, АУДэС-д олон жил багшилсан байна. Монгол Улсын мэдрэлийн ууган их эмч байжээ. Хий судлалын больницод байхдаа “Ширүүн”-ий тасагт ажиллаж хэл үгээр доромжлуулж, орны банзаар толгой дундуураа дэлсүүлж ухаан алдаж олон хоног хэвтэж эмчлүүлсэн зэргээр хэцүү бэрхшээлүүдийг туулжээ. Хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, мэдрэлийн нарийн мэргэжлийн тусламжийг үүсгэн хөгжүүлэх, эмч, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэхэд ухамсарт амьдралаа зориулсан манай эрүүлийг хамгаалахын ахмад ажилтны нэг байжээ. Сүхбаатарын одон болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор тус бүр хоёр удаа, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats