|
ГАВАЛМАА Лувсаннямын ![]() 1963 онд Багшийн сургууль, 1971 онд УБДС-ийн математикийн курс төгссөн, зөвлөх зэрэгтэй ажээ. Ганцхан энэ сургуульд 40 гаруй жил ажиллаж байгаа энэ ахмад багшийн даасан анги монгол хэлний олимпиадад улсад хоёр удаа, дүүрэг, хотод олон удаа аварга болжээ. Шавь нараас нь олон сурагч математикийн олимпиадад хот, дүүргийн аварга, дэд аварга болж, шагналт байр эзэлсэн байна. Даасан ангийн сурагчид зөвхөн сүүлийн таван жилд 100 хувийн амжилттай, 74,0-97,8 хувийн чанартай сурсан байна. Дангаараа болон бусадтай хамтран олон ном, гарын авлага бичиж, 2004 оны гуравдугаар ангийн монгол бичгийн сурах бичгийн зөвлөхөөр ажиллан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал өргөмжлөл хүртжээ. 2000 онд “Алтан гадас” одонгоор, 1986 онд Хөдөлмөрийн хүндэт медаль болон Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагдсан байна. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |