|
ТҮМЭН Батын ![]() Оператив-тактик, команд-штабын мэргэжилтэй. Зэвсэгт хүчинд 41 жил алба хаасны 17 жилд нь БХИС-д багш, тэнхмийн эрхлэгч, академийн дэд захирлаар ажилласан байна. Докторын зэрэгтэй, профессор цолтой, бэлтгэл дэд хурандаа ажээ. Сонсогчдод цэргийн хэргийн мэдлэг, тайван болон байлдааны цагт анги, салбарыг удирдах дадлага олгоход чухал хувь нэмэр оруулж буй ажээ. “Тактик /батальон, рот/”, “Маневрын хориглолт” зэрэг 10 гаруй ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 20 гаруйг бичиж, хэд хэдэн сэдэвт төслийн ажил, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу 20 гаруй гарын авлага боловсруулжээ. 1996 онд Цэргийн гавьяаны одонгоор болон медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |