|
БАТСУУРЬ Цэдэнбалын ![]() 1968 онд МУИС-ийг математикийн багш мэргэжлээр төгсчээ. ОХУ, БНПольш Улс, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн байна. 1968-1972 онд ЦЕДС-д багш, 1972-1992 онд УБДС-д багш, тэнхмийн эрхлэгч, хичээлийн эрхлэгч, 1992-1996 онд ШУБЯ-ны газрын дарга, 1996 оноос МУБИС-д сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж буй ажээ. Профессор цолтой. Олон мянган багш бэлтгэн гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч бөгөөд ажиллах хугацаандаа дангаараа болон бусадтай хамтран их, дээд сургуулийн математик анализын сурах бичиг /2 боть/, Багш боловсролын шинэчлэл зэрэг 10 шахам ном, сурах бичиг, олон өгүүлэл, илтгэл бичсэний гадна хоёр ном орчуулж, мөн хоёр ном хянан тохиолдуулсан байна. 1993-1995 онд Боловсролын багц хуулийн төсөл боловсруулж батлуулах, боловсролын шинэчлэлийн бодлогыг багш боловсролын хүрээнд хэрэгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулжээ. 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1991 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |