Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЗЭВГЭЭ Түндэвийн
/1937/. Говь-Алтай аймгийн Түмэн, одоогийн Тайшир сум. ЭМШУИС-ийн Эрүүл ба эмгэг физиологийн тэнхмийн багш байхдаа Гавьяат багш /2005-12-29. №132/. Эмэгтэй.
1961 онд МУИС-ийн Анагаах ухааны факультетийг хүний их эмч мэргэжлээр дүүргэжээ. 1979 онд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой. ЭМШУИС /хуучнаар АУДэС/-д багш, МАХН-ын хорооны дарга, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан, одоо багшаар ажиллаж буй ажээ. Эмгэг физиологийн хичээлийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, стандартыг удаа дараа шинээр болон шинэчлэн боловсруулж, бүх ангиудад уг хичээлийг зааж хүний их эмч, эмнэлгийн дээд боловсролтой 14 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэхэд биечлэн оролцжээ. “Хүний эмгэг үйл судлал”, “Эмгэг үйл судлалын хураангуй лекц” зэрэг мэргэжлийн хичээлийн анхны сурах бичгүүдийг төрөлх хэл дээр бичиж сургалтад нэвтрүүлсэн, сурах бичиг, гарын авлага ном, товхимол зэрэг томоохон 30 гаруй бүтээлийн зохиогч бөгөөд эрдэм шинжилгээний өгүүлэл илтгэл 52-ыг бичжээ. Өөрийн мэргэжлээр 20 гаруй багшийг шавилан сургасан бөгөөд тэдний дөрөв нь шинжлэх ухааны болон анагаах ухааны докторын зэрэг, 11 нь магистрын зэрэг хамгаалсан байна. Үүнээс гадна анагаах ухааны хоёр доктор, 16 магистрын дипломыг удирдан хамгаалуулсан байна. 10 гаруй жил тэнхмийн эрхлэгчээр ажиллах хугацаанд багш нарынх нь 85 хувь нь эрдмийн зэрэг, цолтой болжээ. Харшил-астма оношлогооны болон үйл оношийн лабораторийг шинээр байгуулсан байна. Бусад сургуулиудад ч зөвлөх болон цагийн багшаар ажиллаж байжээ. 2000 онд “Алтан гадас” одонгоор болон Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats