/1929/. Булган аймгийн Орхон сум. ШУТИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Философи, шашин судлалын багийн ахлагч байхдаа Гавьяат багш /2005-10-27. №68/.
1965 онд Ленинградын /одоогийн Санкт-Петербург/ Их сургуулийг төгссөн, философич, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 1952-1953, 1956-1960 онд Булган, Баян

хонгор аймагт лектор, Эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан, 1965 онд боловсролын системд шилжиж МУИС, ШУТИС, МУБИС-д багш, тэнхмийн эрхлэгч, Намын хорооны дарга, профессорын багийн ахлагчаар ажиллаж буй ажээ. Их сургуулиудад философи, шашин судлал, буддын сэтгэхүй хичээлүүд зааж сурах бичиг, гарын авлагыг стандартын түвшинд зохиожээ. Дорнын их ухаан, ялангуяа буддын сэтгэхүйанх удаа шинжлэх ухааны түвшинд боловсруулан, Монголд түгээн дэлгэрүүлж, Монголын гүн ухааны мэргэдийн зохиолын өв санг эх сурвалжаар судлан нийтийн хүртээл болгосон байна. Сургалтын оновчтой гурван санал дэвшүүлэн үр дүнд хүргэж, монголын болон гадаадын зургаан эрдэмтний докторын ажлыг удирдан, шинжлэх ухааны хоёр докторын зөвлөгчөөр ажиллаж тус тус хамгаалуулсан байна. Мөн 16 шавийнхаа магистрын ажлыг удирдан хамгаалуулжээ. Шинжлэх ухааны доктор, профессор тэрбээр 1997 онд Сүхбаатарын одонгоор, 1991 онд “Алтан гадас” одонгоор болон медалиудаар шагнагджээ.