|
БИНЬЕЭ Авирмэдийн /1941/. Увс аймгийн Түргэн сум. Тус аймгийн Боловсрол, соёлын газрын арга зүйч байхдаа Гавьяат багш /2005-07-26. №27/. Тусгай дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй. 1960-1971, 1973-1983 онд тус аймгийн төвийн 10 жил, Наранбулаг сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багш, пионерийн удирдагч, хичээлийн болон хүмүүжлийн эрхлэгчээр, 1971-1973, 1983 оноос хойш сургалт заах аргын кабинет, Боловсрол соёлын газар зэрэг байгууллагуудад мэргэжилтэн, арга зүйчээр ажиллаж буй ажээ. Бага ангийн сургалт эрхэлсэн арга зүйчээр 25 жил ажиллахдаа багш нарын мэргэжлийг дээшлүүлэх тогтолцоог бий болгож, сургалтын технологи, арга зүйд байнга шинэчлэл хийж, идэвхтэй хөгжүүлж, сургалтын стандартыг тогтмол хянаж сургууль, багш нарыг сурлагын хоцрогдолгүй ажиллуулж иржээ. Аймгийн бага боловсролын түүхийг сэргээж, уламжлал, шинэчлэл, өнөөгийн болон ирээдүйн хөгжлийг хосолсон “Бага боловсролын сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны нэгдсэн систем” хэмээх тогтвортой мөрдөх хөтөлбөр боловсруулж ажиллаж байгаа нь үр дүнтэй болж буй ажээ. Энэ бүхний үр дүнд аймгийн бага боловсролын сургалтын чанар жил бүр ахиж улсад тэргүүлж иржээ. 1999 онд “Алтан гадас” одонгоор, 1986 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар болон бусад ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |