|
МӨНХБАЯР Хорлоогийн ![]() 1963 онд МУИС-ийг биологийн багш мэргэжлээр төгссөн. Сургууль төгсөөд УБДС-д хуваарилагдан ирж багш, проректор, сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1990 оноос тэнхмийн эрхлэгчээр ажиллаж буй ажээ. Багшийн хувьд Амьтан судлал, Ерөнхий экологи, Амьтны газар зүйн хичээлийг шинжлэх ухааны өндөр түвшинд зааж, сүүлийн 14 жилд биологийн салбарыг 300 шахам багш төгсчээ. Сургалтад биет үзүүлэн, техник хэрэгсэл өргөн ашиглаж хөтөлбөр гарын авлага, сурах бичиг олныг туурвисан байна. Монгол орны амьтны аймгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон хоёр нутагтан, хэвлээр явагчдын судалгааг хийсэн тус улсын герпетологийн анхны эрдэмтэн бөгөөд түүний эрдэм шинжилгээний ажлын үр дүнд Монгол орноос гурван зүйлийн амьтан шинээр тэмдэглэгдэж, хоёр салбар зүйлийг шинээр бичсэн бөгөөд гадаадын эрдэмтэдтэй хамтарч тус орны мөлхөгчдөөс хоёр зүйлийн гельминтийг шинжлэх ухаанд шинээр нээжээ. Нэг сэдэвт зохиол, сурах бичиг 30, эрдэм шинжилгээний өгүүлэл, мэдээ илтгэлийн хураангуй, шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүлэл 120 гаруй, заах аргын зөвлөмж 10 гаруйг дангаараа болон хамтран туурвижээ. Таван доктор, 20 магистрын ажлыг удирдан хамгаалуулсан байна. 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |