
/1953/. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум. Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх байхдаа Гавьяат багш /2005-06-22. №166/.
1978 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Ростовын их сургуулийг, 1989 онд МУИС-ийн аспирантурыг тус тус төгсчээ. Философи, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, 1990 онд дэд эрдэмтэн буюу докторын зэрэг хамгаалж, 2000 онд профессор цол хүртжээ. 1978-1990 онд МУИС-д багш, орлогч декан, декан, намын хорооны дарга, 1991-2001 онд Нийгмийн ухааны институтэд эрдэмтэн нарийн бичгийн дарга, Төр, нийгмийн судлалын академид ректор, ТЗУХИ-д тэнхмийн эрхлэгч, Удирдлагын академид төрийн удирдлагын сургуулийн захирал, Удирдлагын академийн дэд захирлаар ажиллаж байгаад 2001 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй ажээ. Багшаар ажиллах хугацаанд нийгмийн ухаан, философи чиглэлээр олон зуун оюутанд хичээл зааж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулсан байна. Зургаан хүний эрдэм шинжилгээний ажил удирдах буюу албан ёсны шүүмж бичжээ. Дангаараа болон бусадтай хамтран 17 ном, товхимол, гарын авлага, 22 эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл туурвиж, 14 ном редакторласан буюу эмхэтгэжээ. МАХН-ын Төв Хорооны гишүүн болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын сонгуульт үүрэг гүйцэтгэж иржээ. 2000 онд “Алтан гадас” одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагдсан байна.