|
ШАГЖЖАВ Батхуягийн ![]() 1970 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Эрхүү хотын УИС-ийг орос хэл-уран зохиолын багш мэргэжлээр төгсөөд УБДС, ОБДС, ГХДС, ХИС-д багш, декан, эрдэм шинжилгээний ажилтан, захирлаар ажиллаж байгаад 2004 оноос одоогийн албан тушаалд ажиллаж буй ажээ. Боловсролын докторын зэрэгтэй, дэд профессор цолтой. Багшлах хугацаанд сургалтад тэргүүний арга туршлага нэвтрүүлэн оюутны идэвхийг өрнүүлж, оюутнуудтай тулж ажиллан сургалт хүмүүжлийн олон талт ажил зохиож, удирдсан анги заадаг хичээлээрээ чанартай сургалт явуулж, үлгэр дууриал болж байжээ. Деканаар ажиллах хугацаанд оюутны дунд “Өөрөө удирдах ёс”-ыг санаачлан нэвтрүүлж, хариуцлага тооцох “Тооцоот график”-ийн аргыг санаачлан хэрэгжүүлснээр хариуцсан факультет нь их, дээд сургуулиудын дунд тэргүүн байранд шалгарч яамны хүндэт самбарт тавигдаж байжээ. Сургалтын албаны эрхлэгч, захирлаар ажиллах хугацаанд сургалтын шинэчлэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд анхаарч НӨӨЦ-1, НӨӨЦ-2, НӨӨЦ-3 төслүүд, оюутны бие даасан бүтээлч ажиллагаанд зориулсан WEB сурах бичиг зохиох төслүүдийг удирдан сургалтад хэрэгжүүлжээ. Олон дүрэм, журам боловсруулж хэрэжүүлсэн байна. Нэг сэдэвт зохиол, ном сурах бичиг, гарын авлага 9, илтгэл, өгүүлэл 11-ийг бичиж, 3 ном хянаж эмхэтгэсэн байна. 2000 онд “Алтан гадас” одон, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |