Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШУУРАВ Янгалагийн
/1950/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум. Удирдлагын академийн бизнесийн удирдлагын сургуулийн захирал байхдаа Гавьяат багш /2004-10-07. №144/.
    Эдийн засагч мэргэжилтэй. “БНМАУ-ын аж үйлдвэрт салбарын ба нутаг дэвсгэрийн удирдлагыг хослуулах нь” сэдвээр 1982 онд эдийн засгийн ухааны дэд доктор, улмаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Профессор. Эдийн засаг, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуульд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, 1999-2000 оны хичээлийн жилд төр, бизнесийн удирдлага хоршсон “Удирдахуйн ухааны магистр”-ийн хөтөлбөр нээх санаачилга гаргаж, сургалтын төлөвлөгөөнд орох хичээлүүдийг сонгох, тэдгээрийг хөтөлбөржүүлэх ажилд биечлэн оролцож бүтээсэн байна. Өмч хувьчлал, ерөнхий ба стратегийн менежментийн онол, үндэсний онцлогтой менежментийн загвар боловсруулах, ажилгүйдэл, авлига, насанд хүрэгчдийн сурган, хүүхдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн асуудлаар судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж, 1999 оноос хойш бусадтай хамтран ном, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний болон бизнесийн бүтээл, төсөл, илтгэл, өгүүлэл олныг туурвижээ. Нэлээд хэдэн докторант, магистрантын ажлыг удирдан хамгаалуулсан байна. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats