Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БААСАНЖАВ Жамцын
/1943/. Булган аймгийн Могод сум. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10 жилийн нэгдүгээр сургуулийн биологийн багш байхдаа Гавьяат багш /2004-05-27. №89/. Эмэгтэй.
    МУИС-ийг 1965 онд биологийн багш мэргэжлээр дүүргэжээ. 1965-1980 онд Булган аймгийн төвийн 10 жилийн нэг, хоёрдугаар сургууль, 1981 оноос хойш Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10 жилийн нэгдүгээр сургууль-“Эрдэнэт” цогцолборт биологийн багшаар ажиллаж байна. 1997 оноос хойших таван жилд заадаг хичээлээрээ сурлагын 100 хувийн амжилттай, 64,7-78,2 хувийн чанартай сургаж иржээ. Шавь нараас нь биологийн хичээлийн улсын олимпиадад тасралтгүй оролцож, 1996 оноос хойш гэхэд л хоёр, гуравдугаар байрыг гурван сурагч эзэлсэн, 1998 онд оюутны шилдэг бүтээл шалгаруулах IV симпозиумаас нэг шавь нь Ньютоны нэрэмжит шагнал, 2000 онд хоёр шавь нь “Орхоны шувууд” илтгэлээрээ интернэтийн тусгай шагнал хүртсэн байна. Заадаг хичээлээр нь их, дээд сургууль, коллежийн уралдаант шалгалтад орсон сурагчид шинэ үнэлгээгээр 82,4-85,9 хувьтай шалгагдаж, 30-аад хүүхэд биологич мэргэжил эзэмшихээр их, дээд сургуульд элсэн суралцаж, зөвхөн МУИС-д гэхэд л 1998-2003 онд 11 шавь нь элсчээ. VI-X ангийн хичээлийн туршлагын талбай ажиллуулдаг туршлага нь улсын хэмжээнд нэвтэрсэн байна. VI-X ангийн биологийн хичээлийн иж бүрэн тестийн сан, байгаль хамгаалал-эрүүл мэндийн сан зэрэг таван сан бий болгож, генетикийн бодлогын бичмэл сэтгүүлүүд гаргаж, Орхон аймгийн нутгийн ургамал, амьтны байршил, тархалтыг тусгасан газрын зураг бүтээсэн байна. Биологийн хичээлийн заах аргын зөвлөмж, аргачлал, гарын авлага, лекц нэлээдийг боловсруулж мэргэжил нэгт нөхөд болон олон нийтэд хүргэж, 2000 онд тайлан үзэсгэлэнгээ гаргажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats