|
МАЖИГСҮРЭН Наваанцэрэнгийн ![]() Төв аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад багш, захирал, зөвлөх багшаар 40 гаруй жил ажиллажээ. 1993 оноос хойших 10 жилд 3000 гаруй сурагчид түүхийн хичээл зааж, сургалтдаа тестийн олон хувилбарт аргыг хэрэглэж, түүх-нийгмийн ухааны кабинетыг шинэлэг байдлаар тохижуулж, сурагчдад сэтгэн бодох, үнэлэлт дүгнэлт хийх аргачлал, өөрийн аймаг, сум, сургуулийн түүхэн замналын танхим санаачлан байгуулж түүндээ түшиглэн сургалт сурталчилгаа явуулж, сурагчдад төрөлх эх орон, төрсөн нутгаа таньж мэдэх сэтгэлгээ эзэмшүүлснээр сурлагын чанарыг эрс дээшлүүлсэн нь Мэргэжлийн хяналтын албаны түвшин тогтоох шалгалтаар 80 хувийн амжилт, 45 хувийн чанартай шалгагдсанаар батлагдаж буй ажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |