Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТСҮХ Найдангийн
/1942/ Өмнөговь аймгийн Хүрмэн сум. ШУТИС-ийн Гидрогеологи-геоэкологийн тэнхмийн эрхлэгч байхдаа Гавъяат багш /2003-05-29.№89/
“Монголын орогенструктурын нүүрсний сав газрын үүсэл, байршлын зүй тогтол” сэдвээр 1994 онд геологи-минералогийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Боловсролын салбарт 40-өөд жил ажиллаж байна. Гидрогеологи, инженер геологи, хайгуулын өрөмдлөг, нефтийн инженер, геоэкологийн мэргэжилтэн бэлтгэх ажлыг анхлан зохион байгуулалцаж, дээрх мэргэжлийн нэгдсэн тэнхмийг 20 гаруй жилийн турш удирдсан багш ажээ. “Ерөнхий гидрогеологи”, “Региональ гидрогеологи”, “Усны нөөцийн үнэлгээ”, “Геологи технологи систем”, “Геоэкологи” зэрэг хичээлүүдийн программыг анх боловсруулан бэлтгэж, энэ чиглэлийн 10 гаруй сурах бичиг зохион хэвлүүлж, 19 мянга гаруй цагийн хичээл заажээ. Өөрийнхөө мэргэжлээр 4 залуу мэргэжилтэнг дагалдуулан сургаж туршлагатай багш нар болгосон байна. Гидрогеологи, грунт судлал, геоэкологийн лабораториудыг шинээр үүсгэн байгуулж, 470 гаруй оюутны курсийн ажил удирдсан байна. Гидрогеологи, инженер геологийн мэргэжлээр төгссөн 280 гаруй инженерийн 32 хувийнх нь дипломын ажлыг удирджээ. Геоэкологийн дээд мэргэжилтэн тус сургуульд бэлтгэх ажлыг санаачлан геоэкологийн шинэ салбарыг үүсгэн байгуулж доктор, магистр, бакалаврын зэрэгтэй мэргэжилтнүүд нэлээдийг төрүүлээд байна. Газарзүйн болон геологийн шинжлэх ухаанаар дэд докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр ажиллаж 40 гаруй аспирантын бүтээлийг шүүн хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгсний гадна 8 докторантыг удирдан хамгаалуулсан байна. Нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний хамтын болон дангаар хийсэн бүтээл, өгүүлэл 550-иадыг туурвин бичиж өөрийн оронд болон ОХУ, БНХАУ, Чех, Грек, Англи зэрэг улсад хэвлүүлсний гадна Монголын үндэсний атлас, Хөвсгөл нуурын атлас зэрэг том бүтээлүүдэд зохиогчоор оролцож, Монгол орны гидрогеологийн 1:500000, 1:1000000-ын масштабтай зургууд, рашаан, эрдэст нуурын 1:2500000-ын масштабтай зургийг зохиолцжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats