|
ЖАНЧИВ Дагвын /1939/ Булган аймгийн Халиун сум. Нийслэлийн 42 дугаар сургуулийн захирал байхдаа Гавъяат багш /2003-01-29.№12/ Улаанбаатар хотод Багшийн сургууль, УБДСургууль төгсчээ. 1958 оноос Булган, Өмнөговь аймагт багш, пионерийн ахлах удирдагч, нийслэлийн 53, 17, 21, 77, 42 дугаар сургуульд захирлаар ажиллаж ирсэн байна. Олон сургуулийг өөд татсан чадварлаг зохион байгуулагч, багшийн хөдөлмөрийг зөв үнэлэх, сургалтыг агуулга, стандартад тохирсон хөтөлбөрөөр явуулах, залуу багш нарыг халамжлан дадлагажуулахад санаачилга чармайлттай ажилладаг удирдах ажилтан ажээ. Аж ахуйн ажил нь унасан, материаллаг бааз муутай, сургалт хүмүүжлийн ажлын түвшин нэлээд доогуур байсан 42 дугаар сургуулийг 1999 онд хүлээж аваад хоёр жилд материаллаг баазыг боломжийн хэрээр бэхжүүлж, багшийн сургах, сурагчдын сурах идэвхийг өрнүүлж чадсанаар 10 дугаар анги төгсөгчдийн зонхилох хувь нь их, дээд сургуульд элсэн ордог болсон байна. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |