Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДҮНГЭРДОРЖ Дэнсмаагийн
/1942/ Баянхонгор аймгийн Баян-Овоо сум. АУИС-ийн дэд захирал байхдаа Гавъяат багш /2003-01-29.№11/
“Монгол ардын эмнэлэгт хэрэглэж байсан зарим зүйлийн хунчирын флавоноидын химийн судалгаа” сэдвээр 1978 онд анагаах ухааны дэд доктор, “Монгол ардын эмнэлэгт өргөн хэрэглэж байсан зарим зүйл хунчирын хими технологийн судалгаа” сэдвээр 1996 онд анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Эрүүл мэнд, боловсролын салбарт олон жил ажилласны дотор АУДС-д 1966 оноос хойш багш, тэнхмийн эрхлэгч, декан, 1987 оноос дэд захирлаар ажиллажээ. Сургалтын технологийг дахин шинэчилж, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх аргад суурилсан оюутан төвтэй сургалтыг удирдан үр дүнтэй нэвтрүүлж, эмч нарын мэргэжил олгох, дээшлүүлэх олон удаагийн дамжааг гардан, чанартай зохион байгуулж үр дүнд хүргэжээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats