Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТМӨНХ Гомбосүрэнгийн
/1936/ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум. АУИС-ийн физикийн тэнхмийн тэргүүлэх багш байхдаа Гавъяат багш /2002-10-03.№138/
МУИС-ийн анагаах ухааны ангийг 1960 онд төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. “БНМАУ-ын өндөр уулын бүсэд оршин суугч нутгийн хүмүүсийн зүрх судасны системийн зарим үзүүлэлтийн онцлог” сэдвээр 1981 онд анагаах ухааны дэд доктор, улмаар анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. 1960-1963 онд Эрүүлийг хамгаалах яаманд ажиллаад АУДэС-д очсоноос хойш багш, тэнхмийн эрхлэгч, декан, эрдэмтэн нарийн бичгийн даргаар тасралтгүй 40 гаруй жил ажиллаж “Физиологийн” хэмээх алдрыг олсон профессор ажээ. Бусадтай хамтран сургалтын программ, хичээлийн хөтөлбөр, тестийн цогцолбор олныг боловсруулж, дангаараа болон хамтарч сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, хураангуй, шинжлэх ухааны хялбаршуулсан лекц, зөвлөмж олон арвыг туурвисан байна. Олон хүний эрдмийн ажлыг удирдан хамгаалуулжээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats