|
ЧУЛУУНБОР Шунуугийн ![]() УБДС-ийг 1964 онд монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсчээ. Тэр цагаас хойш Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулиудад багш, хичээлийн эрхлэгч, захирлын албыг олон жил хашжээ. Баруун-Урт сумын “Тэмүүлэл” цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж эхэлснээс хойш анги, бүлэг дүүргэлт, сурлагын амжилт, чанар ахиж, 2000 онд тус аймагт хийсэн мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар сургуулиараа 76.9 хувийн амжилттай 42.3 хувийн чанартай шалгагдаж, “Стандарт хангаж байна” гэсэн үнэлгээ авсан бол 2001 онд болсон мөн албаны шалгалтаар 83.5 хувийн амжилт, 46.6 хувийн чанартай шалгагдаж урьд жилийнхээс 4.3-6.6 хувь өссөн байна. Сургуулийн материаллаг баазыг бэхжүүлж, багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлж чаджээ. Үндэсний монгол бичгийг өсвөр үе, залуучуудад зааж сургахад санаа тавьж заах арга зүйн цуврал хичээлийг 1999 онд “Хүмүүн бичиг” сониноор заажээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 50, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |