|
ГАЛСАН Сэрээнэнгийн /1931/ Говь-Алтай аймгийн Халиун сум. “Хэл судлаач” дээд сургуулийн захирал байхдаа Гавъяат багш /2002-07-05.№94/ Улаанбаатарт Багшийн сургууль төгсөөд Говь-Алтай аймгийн төвийн дунд сургуульд багшилж байгаад МИУС-д элсэн суралцаж 1959 онд төгсчээ. Орос хэл, утга зохиолын багш мэргэжилтэй. “Орос хэл үзэхэд монгол хүнд тохиолдох авиа зүйн алдаа” сэдвээр 1964 онд хэл бичгийн ухааны дэд доктор, “Орос-монгол хэлний бүтэц зүй” сэдвээр 1972 онд хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Профессор. УБДС, МУИС-д багш, тэнхмийн эрхлэгч, Дээд, тусгай дунд боловсролын улсын хорооны дарга, ОХДС-ийн захирал, ГХДС-ийн дэд захирал зэрэг алба ажлыг хашиж ирсэн бөгөөд 1998 оноос гадаад хэлний “Хэл судлал” дээд сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байна. Москва, Варшав, Бээжингийн их сургуульд багшилж байжээ. Монголын хэл шинжлэлд зэрэгцүүлсэн хэл шинжлэл гэгч шинэ салбарыг үндэслэсэн байна. “Орос-Монгол хэлний зэрэгцүүлсэн хэл зүй”, “Орос хэлний тайлбар толь бичиг оршвой”, “Монгол хэлний аман ярианы хэл”, “Монгол хэлийг гадаад хүн үзэх сурах бичиг” зэрэг 10 гаруй ном туурвин бичиж, 20 орчим номыг редакторлан хэвлүүлсэн нь хэл шинжлэгчид, гадаад хэл сонирхогчдын хүртээл болсон байна. Олон хүний доктор, дэд доктор, магистрын ажлыг удирдаж эрдмийн зэрэг хамгаалуулжээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. А.С.Пушкины нэрэмжит олон улсын шагналыг хүртжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |