|
РЕНЧИН Дүгэрийн /1950/ Хэнтий аймгийн Дадал сум. Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр сургуулийн биеийн тамирын багш байхдаа Гавъяат багш /2001-07-05.№10/ 1972 онд УБДС-ийн биеийн тамирын факультетыг биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжлээр төгсч, 1979 онд Германд мэргэжил дээшлүүлжээ. 1972 оноос Хэнтий аймагт багш, биеийн тамир, спорт хорооны дарга зэрэг ажлыг хийсээр иржээ. Өсвөр үеийн бие бялдрын хүмүүжлийг сайжруулах, тамирчид бэлтгэхэд олон жилийн хүч зүтгэлээ зориулсан шилдэг багш, дасгалжуулагч ажээ. Хөнгөн атлетик, волейболын спортын баг, тамирчдыг дасгалжуулж шавь нар нь өсвөр үеийн УАШТ-д 30 гаруй удаа тэргүүн байр эзэлж, олон улсын тэмцээнд 25 тамирчныг оролцуулж, өсвөр үеийн болон УАШТ-ээс 600 гаруй медаль авч, Монгол Улсын рекорд амжилтыг 24 удаа шинэчлэн тогтоосон байна. 1991 онд Бээжинд болсон Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, Болгарт болсон хүүхдийн дөрвөн төрөлтийн тэмцээн, 1996, 2000 онд ОХУ-ын Саха /Якут/ улсад болсон Азийн хүүхдийн спортын наадамд тамирчдаа бэлтгэж амжилттай оролцуулсан байна. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |