|
ЦЭДЭНБАЛ Янжингийн ![]() УБДС-ийг 1972 онд математикийн багш мэргэжлээр төгсчээ. Нийслэлийн 10 жилийн 24 дүгээр сургууль, Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуульд математикийн багшаар нас бартлаа ажиллажээ. Боловсролын салбарын шинэчлэл, сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан ахмад, тэргүүний сурган хүмүүжүүлэгч байжээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |