|
БАДАРЧ Даржаагийн /1942/ Увс аймгийн Бөхмөрөн сум. Дорнод аймгийн Хэрлэн сумын “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн түүх, газар зүйн багш байхдаа Гавъяат багш /2001-06-15.№142/ УБДС-ийг 1966 онд физик математикийн багш мэргэжлээр дүүргэжээ. Тэр цагаас эхлэн Дорнод аймагт багш, захирал, Боловсролын хэлтсийн дарга, байцаагч, 1997 оноос мөн аймгийн Хэрлэн сумын 10 жилийн нэгдүгээр сургуульд захирлаар ажиллаж иржээ. Таван удаа 10 дугаар ангийг дааж төгсгөж, бүгд 168 сурагч төгсгөсний 79 нь буюу 46.9 хувь нь дотоод, гадаадын их, дээд сургуульд элсэн суралцаж мэргэжил эзэмшжээ. Хэрлэн сумын нэгдүгээр сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, багш нарын заах арга ур чадварыг сайжруулах, сурагчдын сурлагын амжилт, чанарыг ахиулахад олон жилийн туршлага, хүч зүтгэлээ зориулж амжилт олжээ. 1996-2000 онд сургуулийн сурлагын амжилт 85-98 хувь, чанар 30-48 хувь болж өссөн, багш нар нь 1998-2000 онд гурван жил дараалан сурган хүмүүжүүлэх уншлагад аймагтаа 2, 3 дугаар байр, “Ур чадвар”-ын тэмцээнд эхний хоёр байрыг эзэлжээ. Сурагчид нь жил бүр зохиогддог “Урлаг-шоу” цэнгээнт бүжгийн тэмцээн, “Хаврын яргуй” тэмцээнүүдэд аймагтаа 3 жил дараалан түрүүлсний дээр хүүхдийн урлагийн их наадмаас 5 алт, 2 мөнгө, нэг хүрэл медаль авч, “Улз сав нутгийн математикийн олимпиад”-ад аймагтаа жил дараалан нэгдүгээр байр эзэлсэн байна. Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |