|
ГЭГЭЭНЖАВ Чойжилын /1946/ Говь-Алтай аймгийн Төгрөг сум. Нийслэлийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн бага ангийн багш байхдаа Гавъяат багш /2001-02-19.№33/ Эмэгтэй 1970 оноос Ерөнхий боловсролын сургуулиудын бага ангид олон жил багшилж, сургалт, хүмүүжлийн ажлын өндөр амжилт гаргаж энэ хүндэт алдар цолыг хүртсэн байна. Бага ангид үздэг хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгад интеграц хийж шавь төвтэй сургалтын технологийг нэвтрүүлснээр III ангиас V ангид, II ангиас IV ангид шууд дэвшин суралцаж боловсролын тухай хуулийн дагуу сурагчдыг анги алгасуулан сургах заалтыг амжилттай хэрэгжүүлж болохыг батлан харуулсан байна. 1991 оноос хойших есөн жилд даасан ангиа 100 хувийн амжилттай сургажээ. IV ангийн унших бичгийг 1990 онд монгол бичгээр, 1997 онд кирилл үсгээр зохиож хэвлүүлсэн байна. 1991-1992 оны хичээлийн жилд үндэсний монгол бичгийн “Өргөө” кабинетыг санаачлан байгуулж монгол бичгийн анхны ангийг авч сургаж Улаанбаатар хотын боловсрол төвөөс зарласан “Эрдмийн төлөө” уралдаанд сурлагын 100, чанарын 96 хувийн амжилтаар нэгдүгээр байранд шалгарчээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |