
/1941/ Завхан аймгийн Яруу сум. Завхан аймгийн Улиастай сумын III сургуулийн захирал байхдаа Гавъяат багш /2001-01-26.№10/
УБДС-ийг 1964 онд төгсчээ. Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй. 1965 оноос эхлэн Завхан аймгийн сургуулиудад тасралтгүй багш, захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллажээ. Улиастай сумын III сургуулийн сурлагын амжилт 1996-2000 онд 95-100 хувь, сурлагын чанар 40.4-59.7 хувьд хүрч, 10 дугаар анги төгсөгчдийн 49.6-69.6 хувь нь их, дээд сургуульд элссэн байна. Шавь төвтэй сургалтын үзэл санааг хэрэгжүүлэх “Данида” төслийг аймагтаа анх түрүүн авч хэрэгжүүлэн аймгийнхаа бүх сургуулийн багш нарын үйл ажиллагаанд нэвтрүүлжээ. Уг төслөөр англи хэл, компьютерийн иж бүрэн кабинет, монгол хэл, монгол бичиг, уран зохиолын кабинет, I-IV ангийн музейн кабинет, хэвлэлийн жижиг цех байгуулан ашиглаж байна. Утга зохиолын дугуйланг олон жил удирдаж нэртэй сайн зохиолчид төрүүлсний дээр өөрөө яруу найргийн хэд хэдэн ном хэвлүүлсэн зохиолч ажээ. Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.