Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАШЦЭДЭН Түмэнбаярын
/1923/ Хөвсгөл аймгийн Галт сум. МУИС-ийн Монгол судлалын сургуулийн хэл шинжлэлийн багш байхдаа Гавъяат багш /2001-01-26.№08/
Их дээд сургуульд олон жил багшилж, МУИС-ийн Монгол судлалын сургуулийн хэл шинжлэлийн тэнхмийн профессор байхдаа энэ эрхэм алдар цолыг хүртсэн байна. “Орчин цагийн монгол хэлний нэрийн тоо” сэдвээр 1973 онд хэлбичгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. Монгол хэлний мэргэжлийн ангиудад монгол хэл бичиг, хичээнгүй бичиг зэрэг хичээлийг заахын зэрэгцээ залуу багш, магистрант, докторантуудын эрдэм судлалын ажлыг удирдаж, хянан зөвлөж олон хүнийг магистр, доктор болгожээ. Монгол хэлний ангийн оюутны гүйцэтгэх мэргэжлийн суурь хичээлийн сүлжээт график, танхимаас гадуур бие даан биелүүлбэл зохих сургалтын ажлын төлөвлөгөө зэрэг зүйлийг санаачлан хийж хэвшүүлсэн байна. 1996-2000 онд 400-гаад оюутанд монгол бичгийн хурдан бичих соёл, ёс жаяг, хичээнгүй бичих зүй зэрэг хичээл зааж, тэдгээр хичээлийн хөтөлбөр, тодорхойлолт, сургалтын төлөвлөгөө, гарын авлагыг санаачлан боловсруулж, бусад багш нарт зааж нэвтрүүлжээ. Монгол бичгийг бүх нийтийн хүртээл болгоход санаа тавьж “Хүмүүн бичиг” сонинд 300 шахам өгүүлэл, материал бичиж нийтлүүлсэн байна. Тус сониноос жил бүр уламжлал болгон явуулдаг “Монголын сайхан бичигтэн” уралдааныг санаачлан зохион байгуулагчдын нэг ажээ. Олон сурах бичиг, толь бичиг, өгүүлэл, илтгэл туурвин хэвлүүлжээ. “Монгол хэл бичгийн компьютержүүлсэн судалгаа”, “Монгол хэлний нэн бүрэн судалгаа” сэдэвт төслийн ажлын удирдагчаар ажиллаж, монгол бичгийн олон загварт үсгийн хэвийг нэг бүрчлэн хянан цахим тоолуурт оруулсан байна. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, гурван удаа Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats