Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ӨНӨРБАЯН Цэдэвийн
/1949/. Увс аймгийн Хяргас сум. УБИС-ийн монгол хэл, уран зохиолын факультетийн декан байхдаа Гавьяат багш /2000-08-29. №133/.
УБДС-ийг 1971 онд, Унгарын Шинжлэх ухааны академийн дэргэдэх аспирантурыг 1986 онд дүүргэж, ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн их сургуульд 1976-1977 онд мэргэжил дээшлүүлсэн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. “Орчин цагийн монгол хэлний залгаврын аргаар үйл үг бүтэх ёс” сэдвээр 1986 онд хэл шинжлэлийн ухааны дэд доктор, 1988 онд хэлний шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, Шинжлэх ухааны академийн  жинхэнэ гишүүнээр сонгогджээ. УБДС, Боловсролын их сургуульд багш, деканаар ажилласаар ирсэн профессор ажээ. “Орчин цагийн монгол хэлний үг зүй”, “Орчин цагийн хэлний үйл үг бүтэх ёс” зэрэг нэг сэдэвт зохиол, ном, сурах бичиг, гарын авлага, зөвлөмж, эрдэм шинжилгээ, заах аргын олон бүтээл туурвижээ. Монгол хэлний үгийн бүтэц, үгийн аймаг, үг бүтэх ёсны дотоод тогтолцоог хэлний бүтэц, тогтолцоог чанарын үүднээс анх хамгийн өргөн хүрээг хамарч судалж, тайлбарлаж эрдэм шинжилгээний сургалтын үнэ цэнэтэй бүтээлүүд туурвисан эрдэмтэн, монгол хэл, уран зохиолын багш, судлаач бэлтгэх, залуу үеийг эх хэлний боловролтой болгоход ихээхэн хувь нэмэр оруулж буй сурган хүмүүжүүлэгч ажээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats