Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГАЛМАНДАХ Лувсанцэрэнгийн
/1953/. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум. Нийслэлийн 52 дугаар сургуулийн дуу, хөгжмийн багш байхдаа Гавьяат багш /2000-04-19. №49/.
Улаанбаатар хотод Багшийн сургууль төгсчээ. Хөгжмийн багш мэргэжилтэй. 1972 оноос нийслэлийн сургуулиудад дуу хөгжмийн багшаар ажиллахдаа сурагчдад дуу, хөгжмийн мэдлэг, гоо зүйн хүмүүжил олгоход идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж, 52 дугаар сургуульд байхдаа энэ эрхэм алдар цолыг хүртсэн байна. Багшлахын сацуу хөгжмийн уран бүтээл туурвин “Хүн бүхэн дайраад өнгөрдөг хүүхэд насыг хайрлаж” тэдэнд зориулсан 400 гаруй дуу зохиосноосоо “Тоглоомын тойрог”, “Бүгдээрээ том болно шүү дээ” зэрэг 15 ном хэвлүүлсэн, 1970-аад оноос хойших үеийн хүүхдийн дууны гол төлөөлөгч болж байна. Томчуулд зориулсан “Гангар цагаан Сутай”, “Мартахгүй”, “Насны хайр”, “Гэгээн хүсэл”, “Дуулахын заяа зүрхэнд”, “Суварган цэнхэр уулс”, “Жонон вангийн хошуу”, “Цэнгүүхэй” зэрэг олон дуу нь нийтэд түгжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats