|
ШАРХҮҮ Арилдийн /1936/. Сүхбаатар аймгийн Халзан сум. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1999-11-24. №200/. 1959 оноос эхлэн МУИС, Гадаад хэлний дээд сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, орлогч захирал, эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг албыг тасралтгүй хашсаар иржээ. Профессор цолтой. Орос хэл, уран зохиолын томоохон мэргэжилтэн энэ багш “Монгол хэлний нөхцөлт үг, түүний хэлхэцийг орос хэлний холбогдох зүйлтэй зэрэгцүүлэн судлах нь” сэдвээр 1971 онд хэлбичгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан байна. “Оросын уран зохиол”, “Гадаад уран зохиол”, “Пособие по переводу”, наймдугаар ангид үзэх гадаад уран зохиолын сурах бичиг зэрэг их, дээд болон ерөнхий боловсролын дунд сургуулийн сурах бичиг, гарын авлагууд, “Дэлхийн уран зохиолын хураангуй толь” /хамтын/ зохиосны гадна Э.Г.Лессинг, В.Г.Белинскийн гоо зүй, утга зохиолын шүүмж, шилдэг бүтээлүүдийг орчуулж хэвлүүлжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |