|
МААБАЗАР Раашийн /1940/. Завхан аймгийн Завханмандал сум. Завхан аймгийн Боловсрол, соёлын төвийн захирал байхдаа Гавьяат багш /1999-08-31. №148/ МУИС-ийг 1964 онд физикийн багш мэргэжлээр төгссөн. Завхан аймгийн гэгээрлийн хэлтэст байцаагч, Улиастай хотын ерөнхий боловсролын сургуулиудад багш, захирал, Сургалт заах аргын кабинет, Боловсрол төвийн дарга, Боловсрол соёлын төвийн захирал, мөн төвийн мэргэжилтэн, зөвлөх багшаар тасралтгүй ажиллаж иржээ. “Дунд сургуулийн сурагчдаар хийлгэх астрономийн ажиглалтын агуулга, арга зүй” сэдвээр 1994 онд сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. Багш нарын заах арга, ур чадварыг дээшлүүлэх, сургуулиудыг материаллаг бааз, багшлах боловсон хүчнээр хангахад санаачилгатай ажиллан үр дүнд хүрсэн байна. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |