
/1941-1999/. Увс аймгийн Түргэн сум. Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуулийн зөвлөх багш байхдаа Гавьяат багш /1999-06-17. №106/.
УБДС-ийг математикийн багш мэргэжлээр 1964 онд төгсчээ. Дорнод аймаг дахь Хөдөө аж ахуйн техникум, Улаанбаатар хотын 48 дугаар сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ ТМС-ийн монгол сурагчдын багш, Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуульд багш, зөвлөх багшаар ажиллажээ. Энэ хугацаанд 8, 10 дугаар ангийг 6 удаа дааж сурлагын 85-87 хувийн чанартай, 100 хувийн амжилттай төгсгөсөн байна. Өсвөр үеийнхний математик, техникийн сэтгэлгээг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан багш байжээ. Сурагчид, оюутанд зориулж 6 ном бичиж нийтийн хүртээл болгожээ. “Алтан гадас” одонгоор шагнагджээ.