
/1931/. Өмнөговь аймгийн Манлай сум. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 10 жилийн сургуулийн математикийн багш байхдаа Гавьяат багш /1999-02-01. №17/.
Улаанбаатар хотын Багшийн сургуулийг 1949 онд, Улсын багшийн институтыг 1956 онд, УБДС-ийг 1964 онд төгсчээ. Математикийн багш мэргэжилтэй. Улаанбаатар хот, Сүхбаатар, Төв, Дундговь, Өмнөговь аймагт техникум, ерөнхий боловсролын сургуулиудад 50 шахам жил багшилжээ. Дундговь аймагт 1961 онд, Өмнөговь аймагт 1965 онд анх математикийн олимпиадыг санаачлан явуулсан нь уламжлалт ажил болж хэвшсэн, 1984 онд Өмнөговь аймагт математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг санаачлан эхлүүлсэн, математик сургалтаар дадлагажсан сурган хүмүүжүүлэгч ажээ. Багшлах хугацаандаа Х ангийг 5 удаа дааж төгсгөжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.