
/1941/. Булган аймгийн Тэшиг сум. АУИС-ийн багш байхдаа Гавьяат багш /1999-02-01. №16/.
Улаанбаатарт АУДэС-ийг 1966 онд төгсч сургуульдаа багшаар үлдэн эх барих, эмэгтэйчүүдийн судлалын тэнхимд багш, эрдмийн болон мэргэжлийн сургалтын албаны даргаар тасралтгүй ажиллангаа Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвд зөвлөх, анагаах ухааны салбарт эрдэм шинжилгээний төсөл шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, АУИС, Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр давхар ажиллаж иржээ. “Улаанбаатар хотын нөхцөл дэх жирэмсний хожуу үеийн хордлогын явц ба эмнэл зүй” сэдвээр анагаах ухааны дэд докторын зэргийг 1975 онд хамгаалжээ. Төрөхийн хүндрэлтэй эхэд туслахаар төв, хөдөөд дуудлагаар олонтаа явж 1000 гаруй эхэд мэс засал хийж амаржуулжээ. Эх, нялхсын чиглэлээр дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, эрүүл мэндийн салбарт эрдэм шинжилгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, эрдэмтдийг төрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Судалгаа, сурталчилгааны олон арван бүтээл туурвисны дотроос “Эх барих” сурах бичиг нь 1997 онд шинжлэх ухаан, 1999 онд анагаах ухааны шилдэг бүтээлээр, өөрөө 1993-1998 онд АУИС-ийн шилдэг багшаар зургаан удаа, 1997, 1998 онд Монгол Улсын тэргүүний судлаач багшаар шалгарчээ.