
/1957/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум. Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн ерөнхий захирал байхдаа Гавьяат багш /1998-07-07. №103/. Эмэгтэй.
ЗХУ-д /хуучин нэрээр/ Эрхүү хотын Багшийн дээд сургуулийг орос хэл, утга зохиолын багш мэргэжлээр 1978 онд дүүргэжээ. Тэр цагаас эхлэн нийслэлийн 33 дугаар сургуульд пионерийн ахлах удирдагч, 1979 оноос олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд бүлгийн удирдагч, бүлгийн ахлах удирдагч, орлогч захирал, 1990-1992 онд Монголын хүүхдийн ордны дэд захирал, 1992 оны есдүгээр сараас өдгөө хүртэл олон улсын “Найрамдал” төвийн захирлаар ажиллаж байна. Зах зээлийн нөхцөлд гэрийн даалгаваргүй гэрийн сургалтын арга зүйг боловсруулж, 14 аймагт туслах зөвлөл, “Найрамдал” экипажийг удирдан зохион байгуулснаараа хүүхдийн төлөө гэсэн оюуны хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Хүүхдийг хөгжүүлэх, чөлөөт цагийг нь сонирхолтой өнгөрүүлэх талаар олон улсын туршлагыг судалж, энэ түвшинд дүйцэхүйц ажлуудыг зохион байгуулсан, “Найрамдал” төвөө олон улсын хүүхдийн зуслангийн холбоонд элсүүлж, олон улсын ижил төстэй байгууллагуудтай холбоо тогтоож, дотоод, гадаадын байгууллагуудын дэмжлэгийг авч чадсанаар “Хүүхдэд ээлтэй”, “Хэрэглэгчдийн найдвартай түнш”, “Хүүхдийн нөхөр”, “Буяны эзэн”, “Найдвартай татвар төлөгч” байгууллага болгож чадсан байна.