
/1948/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сум. Нийслэлийн 10 жилийн VI сургуулийн бага ангийн багш байхдаа Гавьяат багш /1998-06-02. №75/. Эмэгтэй.
Улаанбаатар хотын Багшийн сургуулийг 1967 онд дараа нь УБДС төгсчээ. Нийслэлийн 10 жилийн VI сургуульд бага ангийн багш, сургалт хүмүүжлийн эрхлэгч, анхан шатны сургалтын менежерээр 40-өөд жил ажиллажээ. Сурах бичиг зохиогчдын гишүүнээр ажиллаж “Эсрэг утгатай үгийн толь”, “Малчин хүүхдийн цагаан толгой”, “Хүүхдийг хөзрөөр тоглуулан уншуулж сургах нь”, “Дөрөвдүгээр ангид бодох тестүүд”, “Дөрвөлжин, соёмбо үсэг”, “Ринчен багшийн хэлсэн үгийг дөрвөн үсгээр бичих нь” зэрэг сурах бичиг, гарын авлага номууд бичсэн нь ажил, мэргэжил нэгтнүүдэд үнэлэгдэн ашиглагдаж байна. Монголын багш нарын V их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. “Алтан гадас” одонгоор шагнагджээ