
/1952/. Увс аймгийн Чандмань сум. Увс аймгийн Боловсрол төвийн захирал байхдаа Гавьяат багш /1997-11-22. №70/.
МУИС-ийг 1975 онд химийн багш мэргэжлээр төгсчээ. Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад олон жил багшилж, Боловсрол төвийн захирлаар ажиллаж иржээ. Химийн хичээлийн сургалтын чанарыг өндөржүүлж 42,6-75,8 хувьд хүргэж чадсанаар 1990-1997 онд болсон улсын олимпиадад 10 гаруй шавь нь оролцож алт, мөнгө, хүрэл медаль тавыг авчээ. 1990-ээд оны дунд үеэс 26 сурагчтай химийн сургалтаар багш, шавийн гэрээ байгуулж ажилласнаар тэдгээр хүүхдийн 25 нь их, дээд сургуульд химийн чиглэлээр элсэн оржээ. Багш нарын олимпиадад 7 удаа орохдоо 3 түрүүлж, 4 удаа хоёрдугаар байр эзэлсэн байна. Гурван удаа 10 дугаар анги дааж төгсгөсөн, шавь нарынх нь 75 хувь нь их, дээд сургуульд элсчээ.