
/1935/. Дорноговь аймгийн Өргөн сум. МУИС-ийн биологийн тэнхмийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1997-11-13. №61/.
ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн их сургуулийг 1959 онд биологич, ургамал судлагч мэргэжлээр төгсчээ. МУИС-д олон жил багшилжээ. “Умард Монголын нөхцөл дэх яшилдуу чацарганы биологи” сэдвээр 1971 онд биологийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. Энэ бүтээлээсээ гадна “Хөвсгөл нуурын атлас” гэх мэт эрдэм шинжилгээ, судалгаа, сурталчилгааны олон бүтээл туурвисан байна. Биологи, ургамал судлалын чиглэлээр олон зуун мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлст чухал хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш ажээ.