Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ӨЛЗИЙ Намжилын
/1940/. Дундговь аймгийн Цагаан-Овоо /Адаацаг/ сум. Дундговь аймгийн Мандалговь сумын 10 жилийн нэгдүгээр сургуулийн захирал байхдаа Гавьяат багш /1997-05-12. №74/.
    УБДС-ийг 1965 онд физикийн багш мэргэжлээр төгсчээ. 1965 оноос Дундговь аймгийн төвийн 10 жилийн нэгдүгээр сургуульд багш, хичээлийн эрхлэгч, захирал, аймгийн Ардын боловсролын хэлтсийн дарга, Сайнцагаан сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн IV сургуулийн захирлаар ажиллаж иржээ. Сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэхэд хүч зүтгэл, мэдлэг чадвараа зориулж, математикийн дугуйлангаас эхлэн гүнзгийрүүлсэн сургалттай анги, сургууль санаачлан байгуулж хичээллүүлэн үр дүнд хүрч, математикийн сургалтын амжилт, чанар нь сургуулиа улсын тэргүүний сургууль болоход багагүй түлхэц нөлөө үзүүлсэн байна. Аймгийн боловсролын байгууллагыг толгойлж байхдаа сургууль, цэцэрлэгийн материаллаг баазыг бэхжүүлэх, багш боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургуулийн хичээл, хүмүүжлийн ажлын нэгдлийг бататгаж чанаржуулах талаар ихээхэн санаачилга чармайлт тавьснаар үр дүн гарч, улсад түрүүлж байлаа. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats