
/1953/. Булган аймгийн Сайхан сум. Булган аймгийн Булган сумын дунд сургуулийг бага ангийн багш байхдаа Гавьяат багш /1997-01-24. №20/. Эмэгтэй.
Архангай аймагт Багшийн сургууль, Улаанбаатарт УБДС төгсчээ. 1973 оноос Булган аймагт П.Е.Щетинкиний нэрэмжит нэгдүгээр сургууль, Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Орхон” цогцолбор сургуульд бага ангийн багшаар ажиллаж иржээ. Гавьяат багш Г.Рэнчиндоржийн “Тайлбартай дасгалын арга”-ыг баяжуулан уран тод уншлага, цэвэр ярих, гоё бичихэд сурагчийн нас, сэтгэхүйн онцлог, хичээлийн хөтөлбөрийн агуулгад нийцүүлсэн сургалтын систем болгон туршиж үр дүнд хүрчээ. Даасан ангиудаас нь аймгийн тэргүүний бүлэг, Булган хотын аварга анги 10-аад төржээ. Багш нарын мэргэжлийн уралдаанд жил бүр оролцож, хэдэн удаа улсад түрүүлсэн, сурган хүмүүжүүлэх уншлагын уралдаанд удаа дараа 1-2 дугаар байр эзэлжээ. МХЗЭ-ийн XVIII, Монголын багш нарын VI их хуралд төлөөлөгчөөр оролцож, МХЗЭ-ийн Төв хорооны орлогч гишүүн, Монголын багш нарын холбооны гишүүнээр сонгогдож байжээ. Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгийн бага ангийн сургалтын секторын эрдэм шинжилгээний орон тооны бус ажилтнаар сонгогдон ажиллаж иржээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.