
/1943/. Сэлэнгэ аймгийн Хушаат сум. Дархан-Уул аймгийн IX дунд сургуульд багш байхдаа Гавьяат багш /1996-07-05. №150/. Эмэгтэй.
Улаанбаатар хотын 10 жилийн III сургууль, Багшийн сургуулийг 1965 онд төгсчээ. Бага ангийн багш мэргэжилтэй. Сэлэнгэ аймаг, Дархан хот, Дархан-Уул аймгийн сургуулиудад багшаар ажиллаж иржээ. Хүүхэд нэг бүрт хүрч, тэдний хэр чинээ, мэдлэгийн түвшинд тохируулж сургахыг чухалчилж, тухайн цагт зааснаа заавал ойлгуулж, хэрвээ ойлгуулаагүй бол давтлагаар нөхөн ойлгуулж, хоцрогчгүй ажилладаг, хүүхдийг аль болох урамшуулж, сайн талд нь тулгуурлан хөгжүүлдэг, тэднийг тогтвортой сууж, анхаарлаа төвлөрүүлж чаддаг болгохыг эрхэмлэн анхнаас нь чилээж хашраалгүйгээр энэ хэвшилд сургадаг онцлогтой багш ажээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.