Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДҮГЭР Жамъяншаравын
/1940/ Говь-Алтай аймгийн Халиун сум. Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал байхдаа Гавьяат багш /1994-07-05. №69/.
    1967 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Комсомолын дээд сургууль, 1975 онд Улаанбаатарт УБДС, 1980 онд ЗХУ-д Москва хотын Нийгмийн ухааны академийг төгсчээ. Түүх, газар зүйн багш мэргэжилтэй. Орон нутагтаа малчин, Халиун сумандаа ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга, Говь-Алтай аймгийн ХЗЭ-ийн хороонд хэлтсийн эрхлэгч, МХЗЭ-ийн Төв хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, УБДС-д багш, мөн сургуулийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, Монгол Улсаас ЗХУ-д суух Элчин сайдын яаманд ажилтан, 1982-1988 онд Монголын пионер сурагчдын ордны захирал, 1988 оноос хойш Монгол Улсын Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирлаар ажиллаж байна. Хүүхэд, залуучуудын байгууллагад 50 гаруй жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаагийнхаа сүүлийн 10 гаруй жилд Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үеийн хүнд нөхцөлд өнчин хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэх, боловсрол, мэргэжил олгож, амьдрах ухаанд сургахад сэтгэл зүтгэл, ажил үйлсээ зориулж буй сурган хүмүүжүүлэгч ажээ. МХЗЭ-ийн XVI, XVII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Чингис хааны дэлхийн академийн академич, “Их засаг” их сургуулийн “Билгүүн номч” академичаар өргөмжлөгдсөн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats