|
АМАНТАЙ Муберекийн /1947/. Баян-Өлгий аймгийн Өлгий сум. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 10 жилийн хоёрдугаар сургуулийн бага ангийн багш байхдаа Гавьяат багш /1993-04-15. №61/. Багшийн сургуулийг 1967 онд, УБДС-ийг 1987 онд төгсчээ. 1967 оноос Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотын 10 жилийн II сургуульд бага ангийн багш, 1992 оноос сургалтын менежерээр ажиллаж иржээ. Бага ангид хичээл заах өөрийн арга барил, ур чадвартай болж ажиллан өндөр амжилт гаргасан байна. Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |