Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАМБАДОРЖ Мижидийн
/1925/. Сэлэнгэ аймгийн Ерөө сум. АУДэС-ийн багш байхдаа Гавьяат багш /1990-11-19. №33/.
    Баянхонгор, Хэнтий аймагт ерөнхий эмч, МУИС-ийн анагаах ухааны факультет, АУДС-д багшлангаа 1965 оноос хойш хоёрдугаар нэгдсэн тусгай эмнэлэг, нийслэлийн нэгдүгээр амаржих газар, Эх нялхсын төвд зөвлөх эмчээр ажиллажээ. Эмнэлгийн дээд мэргэжлийн боловсон хүчнийг, тэр дундаас эх барих, эмэгтэйчүүдийн эмч нэрыг сургаж бэлтгэхэд олон жилийн хүч зүтгэл, эрдэм мэдлэгээ зориулсан нэрт сурган хүмүүжүүлэгч, эмч ажээ. “Течение беременности и родов при артериальной гипотоний” сэдвээр 1965 онд анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. Эх барих, эмэгтэйчүүдийн өвчин судлалын хичээлийн төлөвлөгөө, аргачлалыг байнга шинэчлэн боловсронгуй болгож, дадлагын хичээлд оюутныг аттестатчилах зэрэг шинэлэг арга барилуудыг нэвтрүүлж, лекц, дадлагын хичээлд орчин үеийн техник хэрэгслийг ашигладаг болгосон нь үр дүнтэй болсон байна. Төрсний дараа цус алдахаас эмээр сэргийлэх, эх барих яаралтай тусламжийн үеийн хагалгааны ажилбараар 20 гаруй шинэ бүтээл, санаачилга гаргаж практикт нэвтрүүлжээ. Манай оронд хийгдэж байгаа эх барихын ихэнх төрлийн мэс заслыг анх хийсэн байна. “Эх барих эмэгтэйчүүдийн хичээлийн гарын авлага”, “Эх барихын яаралтай тусламж” зэрэг ном товхимол туурвин хэвлүүлжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats