Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАДАМХАНД Санжжавын
/1935/. Увс аймгийн Цагаанхайрхан сум. Улаанбаатар хотын Багшийн сургуулийн зөвлөх багш байхдаа Гавьяат багш /1990-07-20. №176/. Эмэгтэй.
    Улаанбаатарын Багшийн сургуулийг төгсчээ. Дундговь аймагт эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, нийслэлийн 39 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, Сэлэнгэ аймагт багш, Төв аймгийн Угтаалцайдам суманд тариалангийн талбайн манаач, багш, Улаанбаатар хотын нэг, 32 дугаар сургуульд бага ангийн багш, Багшийн сургуульд заах аргын багш зэрэг ажлыг 40 гаруй жил хийжээ. Бага ангид 32 жил багшлахдаа нэг ч хүүхдийг анги улируулж, завсардуулалгүй сургасны дотор нийслэлийн 33 дугаар сургуульд 20 гаруй жил ажиллахдаа нэгдүгээр ангийг 6 удаа дааж авч бага сургууль төгсгөхдөө 100 хувь сургаж, онц, сайны эзлэх хувийг 78,2-94,4 хувьд хүргэжээ. Боловсролын салбарт анх 1980 оноос бага ангийн багш нарын бүтээлч бригад байгуулж ажиллан Улаанбаатар хотын тэргүүний заах аргын секц, заавал нэвтрүүлэх туршлагын эзэн болсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангид үзэх “Монгол хэл” сурах бичиг, заах аргын 10 гаруй зөвлөмж бичжээ. Нөхөр Эрдэнэцогт нь намын эсрэг Ц.Лоохууз нарын бүлгийн хамсаатан гэгдэж хэлмэгдсэн учир түүний гэр бүлийн хүн гэдгээр хавчигдаж явжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats