Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ОЮУНХАНД Аюушийн
/1940/. Сүхбаатар аймгийн Халзан сум. Улаанбаатар хотын хоёрдугаар сургуулийн бага ангийн багш байхдаа Гавьяат багш /1985-01-18. №17/. Эмэгтэй.
Төрөлх сумынхаа сургуульд 1948 оноос суралцаж долдугаар анги төгсөөд Баянтүмэн /Дорнод/-ий Багшийн сургуульд орж суралцан 1957 онд бага ангийн багш мэргэжлээр төгсчээ. Сүхбаатар аймгийн Халзан сум, Баруун-Урт хот, 1964 оноос Улаанбаатар хотын 17, хоёрдугаар сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллажээ. Гавьяат багш Г.Рэнцэндоржийн тайлбартай дасгалын аргыг бага ангид тохируулан хэрэглэж хүүхдүүдийг ойлгосноо тайлбарлаж ярьдаг, бичдэг болгож чадсаны дээр математик сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарч үр дүнд хүрч даасан ангиа улирал дараалан хоцрогчгүй сургаж, зарим үед онц, сайны эзлэх хувийг 80 хувьд хүргэж байсан, энэ амжилт нь дунд ангид дэвшин суралцаж буй шавиудынх нь сурлагын чанараар батлагдаж байжээ. Бага сургуульд үзэх “Унших бичиг” зохиожээ. МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцож, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats