Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ОРГОЙ Батын
/1931-1996/. Увс аймгийн Сагил сум. Улаанбаатар хотын 14 дүгээр сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1984-11-06. №240/.
Долоотойдоо ээжээс, естэйдөө эцгээс өнчирсөн энэ хүү сайн санаат хүмүүсийн ачлал, өөрийн хичээл чармайлтаар сургууль дамжин суралцаж 1949 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг төгсөөд Хөвсгөл аймгийн Хатгалын сургуульд багшаар томилогдон очиж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Хатгалд нэг хичээлийн жилийг дуусгаад 1950 онд Төв аймагт шилжин ирж Баянчандмань сумын сургуульд 1954 он хүртэл багшлаад УБДС-д элсэн орж суралцан 1957 онд дүүргэжээ. Тэр цагаас эхлэн нийслэлийн 10 жилийн XIV сургуульд физикийн багшаар тасралтгүй 34 жил ажиллаад 1991 онд насны тэтгэвэрт гарсан байна. Манай оронд физикийн гүнзгийрүүлсэн сургалтыг анх санаачлан хэрэгжүүлсэн байна. Наймдугаар ангийг 8 удаа, 10 дугаар ангийг 5 удаа дааж төгсгөсөн, 1978 оноос сургуульдаа физикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулж, физикийн үлгэр жишээ кабинет байгуулж сурлагын чанарыг дээшлүүлснээр зааж төгсгөсөн сурагчдын 96,5-100, даасан ангийн сурагчдын 84-96 хувь нь их, дээд сургуулийн уралдаант шалгалтад тэнцэж байжээ. “Автомат дохионы систем”, “Проекцийн аппаратыг кодоскоп болгон ашиглах” хоёр санаачилга гаргасан нь ШБОС-ын гэрчилгээ авч, практикт нэвтэрчээ. Багш, сурагчид, сонирхогчдод зориулж “Механик” хэмээх ном, онол, заах аргын нэлээд өгүүлэл бичсэн байна. Улаанбаатар хотын ЕБС-иудын физикийн багш нарын зөвлөх багшаар ажиллаж арга туршлага, мэдлэг чадвараа ажил мэргэжил нэгтнүүддээ  хүртээжээ. МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats