|
ЦЭРЭНДОРЖ Мишигийн /1937/. Ховд аймгийн Дарви сум. ХБДуС-ийн захирал байхдаа Гавьяат багш /1981-11-02. №384/. Улаанбаатар хотод Багшийн сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ Эрхүүгийн Багшийн дээд сургууль төгсчээ. Ерөнхий боловсролын сургуульд багш, захирал, Ардын гэгээрлийн яамны байцаагч, Хөгжим бүжгийн дунд сургуульд захирлаар олон жил ажиллажээ. Нийслэлийн 13 дугаар сургуульд улирсан сурагчдаар анги бүрдүүлэн хариуцаж ажиллан сурлага, сахилгаар тэргүүний анги болгосон, ХБДС-д ерөнхий эрдэм, хөгжим, урлаг, гоо зүйн хосолмол сургалтыг чадварлаг удирдан зохион байгуулж амжилт гаргасан байна. Бага сургуулийн нэгдүгээр ангид үзэх “Цагаан толгой “ сурах бичиг, багш нарт зориулсан “Цагаан толгой заах арга” зэрэг ном, гарын авлага зохиожээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |