
/1931-нас барсан/. Говь-Алтай аймгийн Төгрөг сум. Дархан хотын Политехникумын хичээлийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1981-07-09. №233/.
МУИС-ийг 1958 онд тоо, физикийн багш мэргэжлээр төгсчээ. 1958-1984 онд Политехникумд, 1984-1991 онд Дархан хот дахь АУДуС-д багш, хичээлийн эрхлэгчээр ажиллажээ. Геологи, уул уурхайн, эрчим хүч, хөнгөн, хүнс, анагаах ухааны салбарын мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд ажил амьдралаа зориулсан сурган хүмүүжүүлэгч байжээ. Дархан хотын Политехникумын хичээлийн эрхлэгч байхдаа 20 гаруй кабинет, лабораторийг тохижуулах, багш нараа бүгдийг социалист хөдөлмөрийн хөдөлгөөнд хамруулах ажлыг зохион байгуулж заасан хичээлээрээ сурлагын 96,4 хувийн амжилт үзүүлж, чанарын түвшинг 39 хувьд хүргэжээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН, МХЗЭ, Монголын багш нарын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож байв. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.